Залуучуудын холбооны захиалгат анги нээгдлээ

2014 оны 9 сарын 11

Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар Удирдлагын Академид Монголын Залуучуудын Холбооны захиалгат нийгмийн ухааны анги шинээр нээгдлээ. Монголын Залуучуудын Холбооны захиалгат уг анги нь ямар нэгэн нам эвслийн захиалгат бус зөвхөн залуучууддаа хандсан, тэднийг хөгжүүлэхэд чиглэгдснээрээ онцгой ач холбогдолтой аж. Энэ ангид МЗХ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хорооны дарга буюу Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, БНСУ-ын Чежү дэх Залуучуудын холбооны тэргүүн Г.Баатархүү, Авто замчин залуучуудын холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Дорноговь аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүд мөн МЗХ-оос явуулж буй үйл ажиллагааг дэмжин идэвхитой оролцдог сайн дурын залуусаа хамруулсан байна. Одоогийн байдлаар 30 хүнийг бүртгэн хичээлээ эхлүүлсэн бөгөөд цаашид ямар байдлаар сургалт үргэлжлэх, хүн нэмж элсэх боломжтой эсэхийг дараа дараагийн симистерт ангийн танхимийн боломж бололцоо, өөр ямар захиалга ирэхээс шалтгаалах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8545
0 эможи
keyboard_arrow_up