“Буянт Ухаа-1” хорооллын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусна
							 2014 оны 3 сарын 24						
						
					
“Буянт Ухаа-1” хорооллын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусах юм байна. Энэ сарын 10-наас эхэлсэн бүртгэл 14 хоногийн хугацаанд ТҮЦ машинаар явагдсан. Ингэж бүртгэсэн иргэдийн мэдээллийг ТОСК-оос шүүж, шаардлага хангасан иргэдийн дунд сугалаа явуулснаар “Буянт ухаа-1” хороололд амьдрах иргэд тодрох юм.
“Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцны нэг метр квадратын үнэ 1 сая 280 мянган төгрөг бөгөөд Засгийн газраас баталсан журмын дагуу тодорхой зорилтот бүлгийн иргэд л уг орон сууцанд орох юм.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								854
								
								
							0 эможи
						