Улсын хэмжээнд гэмт хэргийн тоо 4.7 хувиар өсчээ

2014 оны 9 сарын 11

Улсын хэмжээнд энэ оны эхний 8 сард 17615 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 787 хэрэг буюу 4.7 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 512, бусдын бие махбодид гэмтэл учруулах 464 гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас 6881 хүн гэмтэж, 722 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 856 буюу 14.2 хувь, нас барсан хүний тоо 24 буюу 3.4 хувиар нэмэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8533
0 эможи
keyboard_arrow_up