МЗХ 9-р сарыг “Залуучуудын зөвлөл” байгуулах сар болголоо

2014 оны 9 сарын 11

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ 9-р сарыг “Залуучуудын зөвлөл” байгуулах сар болгож зарласан бөгөөд байгууллагуудыг залуучуудаа дэмжин, залуучуудын зөвлөл байгуулахыг уриалсан байна.

Ер нь сар болгоныг ямар нэгэн уриан дор, акц зохион байгуулах залуучуудыг идэвхижүүлэх, хамтран ажиллах бүхий л ажлуудыг зохион байгуулдаг бөгөөд одоо төрийн болон төрийн бус байгууллагууд, аймаг сум, баг, дүүрэг, хороод, аж ахуйн нэгжүүд залуучуудын зөвлөл байгуулж залуучуудын нийгмийн идэвхи оролцоог сэргээн аливаа үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлж нэгдэж бүтээхийг байгууллагуудад нь уриалж эхэлжээ. Залуучуудад тулгамдаж байгаа, дуу хоолойгоо нэгтгэх асуудлууд урган гардаг. Тиймээс залуучууд нэгдэж, хамтарч өөрсдийн зөвлөлөө байгуулж, байр сууриа илэрхийлэх, мөн залуучуудын оролцоог нэмэгдүүлэх гээд олон ажлыг зохион байгуулах давуу талтай юм.

Шинэ сар гарсаар “Тэнгэрийн суудалтай хүмүүс” ТББ, “Блю драгон” ХХК, “И Си Си” ХХК, “Тунамал үйлс” ХХК, “Улаанбаатар  Бүк” ХК, “Монкон групп”, Дрийм санитари ХХК, Юнигаз ХХК, УБЦЭС ХК, Гангар инвест ХХК, Эрдэнэ Ремикс, Багануур дүүрэг хаан банк, Багануур сувилал ХХК, Худалдаа хөгжлийн банк, Ивэг түшиг ХХК, Цагдан хорих 461-р анги, Нүтур Сапарис ХХК, Самбарай ХХК, ХУД Залуу багш нарын холбоо, Шүд эрүү нүүрний эмгэг судалын төв, Шинэ зуун барилга ХХК, Хэмон Констракшн, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Дэлта монолит, Дэлта констракшн, Өсөх мөнх гранд, Ёокозуна нэт, Дэльта эверест  ХХК, И Си Си ХХК, УБ Хэвлэл констракшн, Марс гранд, Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль гэсэн компаниуд залуучуудын зөвлөлөө байгуулсан байгаа юм байна. Энэхүү ажлыг байгууллага, компанийн залуучууд идэвхитэй дэмжиж байгаа бөгөөд цаашид маш олон газрууд зөвлөл байгуулах саналаа өгсөн байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8528
0 эможи
keyboard_arrow_up