Жуулчны мэдээллийн төв ажиллаж байна

2014 оны 9 сарын 11

Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран “Улаанбаатар төмөр замын төв буудал”-д Жуулчны мэдээллийн төвийг шинээр ажлуулж эхэллээ.Жуулчны мэдээллийн төв нь зөвхөн гадаадын иргэдэд бус гадаадад аялах монголын иргэдэд, Улаанбаатар хотод ирж буй дотоодын жуулчдад иж бүрэн мэдээлэл, аяллын туслалцааг үзүүлж байгаа юм.  Манай улсын зорчигч тээврийн хамгийн том зангилаа болдог тус буудлаар өдөрт 40 мянган зорчигч, сард 1 сая 200 мянган хүн үйлчлүүлж байна. ОХУ, Монгол улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноор тус мэдээллийн төвийн хэрэгцээ улам нэмэгдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8520
0 эможи
keyboard_arrow_up