Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 9 сарын 11

08:30 цагт МҮХАҮТанхим нь Азийн Худалдааг Дэмжих Форумын (Asian Trade Promotion Forum – ATPF) Захирлуудын 27-р ээлжит хуралдаан Төрийн Ордны “Б” танхимд болно. Утас: 99020785

09:00 цагт “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.

09:30 цагт ҮХАА-н нэг давхрын хурлын зааланд “Шилмэл мал 2014” арга хэмжээний хүрээнд Монгол, Францын мал аж ахуйн форум болно. Утас: 88373744

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон холбогдох албаныхан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцана. Сэтгүүлчдэд зориулсан унаа Хангарьд ордны гаднаас 10 цагт хөдөлнө. Утас: 99979799

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2014 оны эхний найман сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Үндэсний Статистикийн хорооны байранд болно. Утас: 261502, 99155044 

11:00 цагт “Хаан туульсын өргөөний нээлт” Богд Хааны Ордон Музейд  болно.

12:00 цагт "Гудамж" төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгосон Ахуйн үйлчилгээний уулзвар /3, 4-р хорооллын замын эхлэл/-ийн уулзварыг нээх ёслол болно.

15:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар  хамтран  зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл 2014" намрын олон улсын үзэсгэлэн, яармагийн нээлт Мишээл Экспо төвд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8506
0 эможи
keyboard_arrow_up