Тоглоомын талбайн нээлт боллоо

2014 оны 9 сарын 11

Өчигдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхэд хүүхэд, залуучуудад зориулсан тохижилтын ажлын нээлт боллоо.

Нээлтэд дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар, 18 дугаар хорооны Засаг даргын ажлын албаны хамт олон болон иргэд, хүүхэд багачууд оролцлоо.

Энэхүү тоглоомын талбайг “Монгол глобал” ХХК 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ.

Тус компани нь 1996 онд байгуулагдсан цагаасаа хүүхэд багачуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор олон ажил хийж гүйцэтгэсэн байдаг бөгөөд энэ удаа Сүхбаатар дүүрэгтэй хамтран 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү иж бүрэн тохижилтыг хийж иргэддээ хүлээлгэн өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8502
0 эможи
keyboard_arrow_up