Харийн 863 иргэнийг албадан гаргажээ

2014 оны 9 сарын 10

 Манай улсад хууль бусаар оршин суух хятад, вьетнам гээд олон улсын иргэд бий. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас энэ оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар гадаадын 863 иргэнийг албадан гаргажээ. Мөн холбогдох журмын дагуу 662.6 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авсан байна. Эдгээр иргэн нь Монгол Улсад байх виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, тус улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн учраас нутаг буцаасан байна.

     Тэднийг 1-10 хүртэлх жилээр Монгол Улсад дахин орох эрхийг нь хязгаарлажээ. Тус газраас 2013 онд гадаадын 1755 иргэнийг албадан гаргаж, 1.8 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8487
0 эможи
keyboard_arrow_up