“Европын түүх” үзэсгэлэн нээгдлээ

2014 оны 9 сарын 10

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Монгол Улс болон Европын Холбооны хооронд диполмат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Чехийн алдарт зураач, график дизайнер Рэната Фүчиковагийн 2011 онд гаргасан “Зурган дунд аялсан нь” номоос сэдэвлэсэн “Европын түүх” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.

Энэхүү үзэсгэлэнгээр Европын түүхэн үечлэлийг шинэлэг, хошин, харилцан яриа байдлаар дүрслэн үзүүлсэн нь олон нийтэд Еворпт амьдарч байсан хувь хүмүүс төдийгүй тэндхийн ард түмний түүх, аж амьдралыг хялбар ойлгох боломжийг олгож байгаа юм. Түүнчлэн эдгээр уран бүтээл нь цаг хугацааны хувьд чулуун зэвсгийн үед Европчууд анх хэрхэн амьдарч эхэлснээс эхлээд өнөө үеийг хүртэлх түүхэн үйл явдлыг хамарсан ажээ. Үзэсгэлэнд тавигдаж буй зурагнууд нь Европын түүхэнд ээлжлэн солигдож байсан гүн ухаан, шашны урсгал, газар нутаг болон ард түмний аж амьдрал, түүхэн үечлэлийг олон талаас нь харуулсан сонирхолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8483
0 эможи
keyboard_arrow_up