Ж.Ганбаатар Тэргүүн дэд комиссар боллоо

2014 оны 9 сарын 10

Хууль зүйн сайдын 2014 оны есдүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд дарга Ж.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар томилж, Тэргүүн дэд комиссар цол олголоо.

Цол гардуулах ажиллагаа өчигдөр болсон бөгөөд Ж.Ганбаатарын цолыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гардуулсан юм.

Мөн ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлыг хангах асуудлыг эрхэлсэн дэд дарга Д.Эрдэнэбаатарыг Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн даргын албан тушаалд шилжүүлэн томилсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8479
0 эможи
keyboard_arrow_up