Энэ сарын 15-аас халаалт өгч эхэлнэ

2014 оны 9 сарын 10

Айл өрх болон албан байгууллагын дулааныг энэ сарын 15-аас өгч эхлэхээр болжээ. Нийслэлийн бүх орон сууцнуудын дулааныг энэ сарын 15-аас өгч эхлэх бөгөөд бэлтгэл ажлын энэ сарын 12,13-ны өдрүүдэд хийх юм байна. Харин албан байгууллагад дулааны төлбөрөө хугацаанд нь төл гэсэн сануулгыг өнгөрсөн сард өгсөн бөгөөд дулааны төлбөрийг төлөөгүй орон сууц болон тусгай зөвшөөрөлтэй компаниудтай төлбөрийн талаар ярилцаж байгаа юм байна. Харин шинээр баригдсан барилгуудын дулааныг ирэх сарын нэгнээс холбож эхлэх юм байна. "Дулааны шугам сүлжээ" ТӨХК-иас 26 байршилд шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг хийж, нийслэлд байрлаж байгаа дулааны шурам сүлжээг 10 хэсэгт хуваан засвар хийсэн байна. Ингэснээр өвөлжилтийн ажил бүрэн хангагдсан хэмээн үзэж байгаа юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8473
0 эможи
keyboard_arrow_up