Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс ажлаа тайлагналаа

2014 оны 9 сарын 10

Энэ онд бид 19 дахь удаагаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдрийг бид уламжлал ёсоороо хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлэн өнгүүлэх болно. Нарийвчилсан мэдээллийг Д.Дамбасүрэн дарга өгнө.

 Үүнээс өмнө та бүхэнд Улсын комиссын энэ оны эхний 8 сард хийсэн ажлын талаар та бүхэнд товч мэдээлье.

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажил дуусах шатандаа орж байгаагаас гадна энэ оны эхний 8 сарын байдлаар Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурорын Газраас 18 хэлмэгдэгчийн нэр төрийг сэргээн цагаатгасан бөгөөд Улсын комиссоос Тагнуулын Ерөнхий Газар, хөдөө орон нутгийн архивууд, шүүхийн архивууд, аймгийн Салбар комиссуудтайгаа хамтран шалгагдаж, цагаатгагдаагүй хэрэг байгаа эсэхийг эцэслэн шалгах ажлыг гүйцэтгэж байна.

Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны 4 дүгээр сарын сүүлчээс хойш өнөөг хүртэл 31 мянга гаруй хүн улс төрийн хилс хэргээс цагаатгагдаж, нэр төр нь сэргээгдээд байна.

Улсын Их Хурлаас 1998 онд батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэлмэгдэгсэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд 18036 хүнд 16 тэрбум 247,4 сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговрыг төрөөс олгоод байна. Энэ оны эхний 8 сард гэхэд 34 иргэн 33 сая төгрөгийн нөхөх олговрыг авчээ.

Мөн орон нутгийн төр захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссууд, Улсын комиссын зүгээс хэлмэгдсэн иргэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдөд тэдний хүсэлтийг үндэслэн нөхөх олговроос гадна нэг удаагийн буцалтгүй тусламж мөнгөн тэтгэмжийг олгосоор байна. Зөвхөн 2014 оны эхний хагас жилийн байдлаар орон нутгийн цагаатгалын салбар комиссууд төр захиргаа, аж ахуйн нэгж байгууллагуудын туслалцаатайгаар амьдрал ахуй нь хүнд байгаа, хэлмэгдсэн 209 хүнд 13,8 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгожээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд амьд сэрүүн байгаа иргэд, хэлмэгдэгсдийн эхнэр /нөхөр/-т гэр, орон сууц олгох болон одоогийн амьдарч байгаа байрны нөхцөлөө сайжруулахад нь зориулж, 2014 оны улсын төсөвт хөрөнгө тусгуулан энэ оны эхний хагас жилд орон сууцны нөхцөлөө сайжруулахыг хүссэн 4 хэлмэгдэгчид олгоод байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх ажил, арга хэмжээнүүд Улсын комисст болон төв, орон нутагт үргэлжлэн хийгдсээр байна. Тухайлбал: Өвөрхангай аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө, Хөвсгөл аймагт Суврага босгох ажил хийгдээд байна. Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд цагаатгагдсан .... хүнийг багтаасан “Цагаан ном”-ны IV ботийг хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгоод байгаагийн дээр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн намтрын товчоон” номын дараачийн дугааруудыг хэвлүүлэхээр ажиллаж байна.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг арилгах, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Улсын комиссын Судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтнуудаас өгүүлэл, нийтлэл бэлтгэж, сонин хэвлэлээр нийтлүүлэх ажлыг зохион байгууллаа.   

Улсын комиссын 2014 оны эхний 8 сард хийсэн ажлын талаар дурьдахад ийм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8468
0 эможи
keyboard_arrow_up