Жуулчны мэдээллийн төвийг байгууллаа

2014 оны 9 сарын 10

"Улаанбаатар төмөр зам"-ын төв буудалд Жуулчны мэдээллийн төв ажиллуулж эхэллээ. Өдөртөө 40 мянга, жилдээ 1.2 сая орчим хүн үйлчлүүлдэг зорчигч тээврийн гол зангилаа тус төвийн ачаалал Орос, Монголын иргэд харилцан визгүй зорчих гэж байгаатай уялдан улам нэмэгдэнэ хэмээн үзэж жуулчны мэдээллийн төвийг байгуулахаар болсон байна. Тус төв нь зөвхөн гадаадын иргэд, жуулчдад үйлчлээд зогсохгүй хөдөө орон нутгаас нийслэлд ирж байгаа хүмүүст ч үйлчилж, хотын доторхи боловсрол соёл, үйлчилгээний газруудын хаяг байршлын мэдээллээр хангах зорилготой юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8463
0 эможи
keyboard_arrow_up