Он гарсаар 28 хүн үйлдвэрийн ослоор нас баржээ

2014 оны 9 сарын 10

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд дэд бүтцийн салбар их хөгжиж үүнийгээ дагаад барилга дээр гарах ослууд нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хэрхэн хамтарч ажилладаг талаар сүүлийн үед гарах болсон барилгын осол юунаас шалтгаалж байна, энэ хэргийг хэрхэн шийдэж байна, энэ онд хэдэн осол гарсан мэргэжлийн хяналтын газар хэрхэн хяналт шалгалт явуулж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хуралд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуун, Нийслэлийн Цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Буянхүү, дэд бүтцийн хяналтыг хариуцсан дарга Бат-Эрдэнэ, Нийгмийн хамгаалал санхүүгийн хэлтсийн дарга Энхжаргал, Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн ахлах Мэндсайхан нар оролцсон юм. Улаанбаатар хотын хэмжээнд гарсан үйлдвэрийн осол  2011 онд 46, 2012 онд 56 байсан бол 2013 онд 24 болж буурсан байна. Харин өнөөдрийн байдлаар 14 осол эндэгдэл гарсан байна. Нийслэлийн хэмжээнд 2014 онд нийт 470 барилга баригдаж байгаа бөгөөд үүнээс 26 барилга нь зөвшөөрлөө аваагүй байгаа ажээ. Энэ 26 барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас акт, торгууль тавьж барилга угсралтын үйл ажиллагааг эхлүүлж болохгүй гэсэн шаардлагуудыг хүргүүлсэн байгаа боловч тэдгээр компаниуд тус актыг хэрэгсэлгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм байна. Энэ онд гарсан үйлдвэрийн 14 ослоос дөрвөн бүлэг осол гарсан байна. Үүнд "Нийслэл өргөө" компани дээр гурван хүний амь нас эрсдэж хамгийн сүүлд "Роби констракшин" дээр мөн адил гурван хүн амь насаа алдсан байна. Үйлдвэрийн ослын үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ослын газар дээр очиж дүгнэлт гаргадаг бөгөөд бусад асуудлыг дараагийн шатны газруудад шилжүүлдэг байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын үзэж байгаагаар "Ослын шалтгаан үндсэн нөхцөл нь хууль хяналт хэрэгждэггүй, хууль хяналтыг хэрэгжүүлдэггүй, зураг схезээ батлуулаагүй байж барилгын ажлыг эхлүүлдэг байдал нь осол гарах нэг үндэс болж байна. Үүнээс гадна техник тоног төхөөрөмж, дотоод хяналтыг сайжруулах, хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй байгааг анхааруулж байлаа. 2014 онд гарсан хамгийн анхны осол бол Өндөр Буянт холдинг дээр гарсан осол бөгөөд энэ үеэр нэг хүн амь насаа алдсан байна.

Үүнээс гадна Макс Өргөө Зунжин компани, Актив констракшн, Тайгам Алтай компани , Прогресс транс, Эрэл Импекс Тээл цээл ХХК-д, Одмөнх компани, Монголын алт компани, Өсөхмөнх компани, Баяр констракшн, Нийслэл өргөө компани, Орших Констракшн, Боби констракшн зэрэг компаниудын баригдаж байсан барилгууд дээр үйлдвэрийн осол гарч тухай бүрт хүний амь нас эрсэдсэн байна.  Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй бөгөөд барилга барьж байгаа 26 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах ажил хийгдэхээр харъяа яаманд хүргүүлэхээр болсон байна.

2014 оны эхний найман саын байдлаар хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас гарсан нийт 59 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ тохиолдлоос нийт 20 тохиолдолд нь хүний амь нас эрсдэж 28 хүний амь нас эрсэдсэн гэсэн харамсалтай мэдээлэл байна. Цагдаагийн байгууллагын хувьд хүний амь нас эрсэдсэн тохиолдол болгон дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг бөгөөд энэ ажлын явцад мэргэжлийн хяналтын газартай хамтран дүгнэлт гаргуулахаар ажилладаг. эхний найман сарын байдлаар 28 хэргийн 13 хэргийг нь шийдвэрлээд үлдсэн хэргүүдэд шалгалт хийгээд явж байгаа юм байна. Мөрдөн байцаалт хийх явцаас харахад осол гарах болсон нэг гол шалтгаан нь захиалагч, гүйцэтгэгч хоёрын хоорондоо хийсэн гэрээ,  хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүйгээс гарч байгаа нь илэрдэг" хэмээн Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Буянхүү ярилаа. Үүнээс гадна нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуун "Нийслэлд 470 барилга одоогийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ийм олон барилга баригдаж байхад 28 хүн нас барсан гэдэг бол бага тоо" хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8455
0 эможи
keyboard_arrow_up