БАЯРТ МЭДЭЭ:Баянхошууны хүүхдүүд тоглоомын талбайтай боллоо

2014 оны 9 сарын 10

УБ хотын Захирагчийн Баянхошуу дахь ажлын алба, НИТХ-ийн Тэргүүлэгч Ш.Одгэрэлийн санаачилгаар Баянхошууны хүүхэд багачуудын тоглох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлыг өрнүүлж байна. “Баянхошуу Тэмүүлэл” ТББ  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, Хог хаягдлын удирдлагын хэлтсийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны Зүүнбаян-Уулын 16, 17-р гудамжны уулзварт хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлыг хийж гүйцэтгэжээ. Тоглоомын талбай байгуулсан газар нь өмнө нь үерийн ус урсдаг ашиглалтгүй талбай байсан байна. Шинээр байгуулсан тоглоомын талбай нь  үерийн ус зайлуулах шуудуутай сагсан бөмбөгийн талбай, сүүдрэвч, сандал, элсэн талбай, турник, савлуур, 40м урт явган хүний зам, гэрэлтүүлэг, хогийн сав зэргээс бүрджээ. Төслийг гүйцэтгэсэн “Баянхошуу Тэмүүлэл” ТББ нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Баянхошууны хүүхэд багачуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8454
0 эможи
keyboard_arrow_up