Австралид Монголын калиграф уран бүтээлүүдийг багтаасан үзэсгэлэн гарлаа

2014 оны 9 сарын 10

Австралийн Аделэйд хотод байрлах Өмнөд Австралийн Урлагийн галерейд “Бийр ба Бэх” Азийн орчин үеийн калиграфын үзэсгэлэн 2014 оны 9 дүгээр сарын 6-нд нээгдсэн байна.

 

Тус үзэсгэлэнд Монгол, Япон, Хятадын уран бүтээлчдийн шилдэг уран бүтээлүүд тус бүр оролцож байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр калиграф уран бүтээлч Б.Одонтуяа Монголын калиграфын онцлогийг танилцуулсан сургалтыг зохион байгуулж, оролцсон хүмүүст нэрийг нь бичиж дурсгасан байна.

Түүнчлэн тус үзэсгэлэнд Д.Баттөмөр, Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал, Б.Одонтуяа зэрэг манай уран бүтээлчдийн “Морин дээрх Монгол бөөгийн ёс”, “Тэнгэр, нүүдэлчин, газар”, “Монгол бахархал”, “Уудам”, “Мөнх тэнгэрийн дор” зэрэг уран бүтээлүүд тус тус тавигджээ. 2015 оны 3 дугаар сарыг дуустал үргэлжлэх энэхүү үзэсгэлэнгийн нээлтийг 150 гаруй австраличууд үзэж сонирхов.

Аделэйд хотноо жил бүр уламжлал болгон явагддаг “OZ Asia” фестивалийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн нь “976” Монголын урлагийн галерей, Аделэйдийн Их сургууль болон Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8450
0 эможи
keyboard_arrow_up