Хууль зүйн дараагийн дэд сайдаар МАХН-ын хүнийг томилно

2014 оны 9 сарын 10

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян өөрийн албан тушаалаа ашиглан МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Хуяг, өөрийн төрсөн дүү Н.Энхтуяа нарыг интерполоор эрэн сурвалжлахыг зогсоож өгөхийг хүссэн захидал бичсэн гэх үндэслэлээр АТГ шалгаж эхэлсэн юм. Хууль зүйн дэд сайдад холбогдох хэргийг Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд улс төрийн албан тушаал хаших эрхийг нь хоёр жилээр хасч найман сая 424 мянган төгрөгөөр торгохоор болсон байна. Ийм учраас тэрээр Ерөнхий сайд, Шадар сайдад албан ёсоор ажлаасаа гарах хүсэлт гаргахаар болжээ. Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулахад сайдын суудлыг нам, фракцийн зарчмаар хуваарилсан учраас түүний оронд МАХН-ын хүн томилогдох нь тодорхой юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8448
0 эможи
keyboard_arrow_up