Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлд шалгалт хийнэ

2014 оны 9 сарын 10
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай”  А/767дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлын  2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаас тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр  2014 онд  нийслэлд  хийгдсэн сургууль, цэцэрлэгийн барилгын их болон урсгал засварын ажлын тендер шалгаруулалт, явц гүйцэтгэлд  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг дээрх захирамжаар баталлаа.   Хяналт, шинжилгээ хийх ажлын хэсгийг Нийслэлийн ЗДТГ-ын  Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга ажиллах бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг 2014 оны  09 дүгээр сарын 18-ны өдрийн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэгдлээ.  Тус ажлын хэсэг дараахь удирдамжийн дагуу ажиллана.
 
УДИРДАМЖ
 
 Нэг. Зорилго: “Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хийгдсэн сургууль, цэцэрлэгийн барилгын их болон урсгал засварын ажлын явц гүйцэтгэл зохион байгуулалтанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж, дүнг нийслэлийн удирдлагийн зөвлөлийн хуралд танилцуулах.
  
            Хоёр. Шалгалт хийх хугацаа
 
            Шалгалтыг 2014 оны 09 дүгээр сарын 09-нөөс эхлэн ажлын 10 хоногт явуулна.
 
            Гурав.Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
 
Ахлагч Х.Гантулга   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
Гишүүд Ш.Нацагдорж    
 
Нийслэлийн Дотоод аудитын албаны дарга                                          
  Ц.Бадамханд
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн
 
  Н.Хулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
 
Нарийн бичгийн
дарга
Б.Ганболд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн  мэргэжилтэн
 
           
            Дөрөв. Шалгах ажлын чиглэл
 
3.1 Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн эсэх;
 
3.2 Төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагаа нь хууль тогтоомжид заагдсан үндэслэл, нөхцлийг хангасан эсэх;
 
3.3 Гэрээний салшгүй хэсэг болох техникийн тодорхойлолт, ажлын тоо хэмжээ, чанарын баталгааг хангасан, гэрээнд заагдсан хугацаанд хийгдсэн эсэх;
 
3.4 Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үр дүнд бий болсон хөрөнгийг  ашиглагч байгууллагуудад хүлээлгэн өгч данс бүртгэлд тусгасан эсэх;
 
            Тав. Шалгалтыг зохион байгуулах, дүнг нэгтгэн, тайлагнах
  • Ажлын хэсгийн ахлагч ажлын хэсгийн гишүүдийг үүрэгжүүлэн ажиллана.
  • Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга батлагдсан удирдамжийн дагуу явуулсан шалгалтын холбогдох танилцуулга, тооцоо, судалгааг нэгтгэнэ.
  • Ажлын хэсгийн ахлагч шалгалтын дүнг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга  Ё.Гэрэлчулуунд танилцуулах
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8447
0 эможи
keyboard_arrow_up