Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарлалаа

2014 оны 9 сарын 10
Монгол Улсын Засгын газрын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Улаанбаатар хотын Цагдаагийн газар байгуулах тухай” 115 дугаар тогтоолоор Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын цагдаагийн газар болгон өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд үүрэг болгожээ. Үүргийн дагуу Хууль зүйн сайд 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Улаанбаатар хотын цагдаагийн газар байгуулах тухай” А/140 дугаар тушаал гаргасан байна. Дээрх тушаалд Цагдаагийн ерөнхий газрын даргыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй зөвшилцөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын зохион байгуулалтын бүтцийг тогтоохыг даалгажээ. Тушаалын дагуу Нийслэлийн Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/748, 534 дугаар хамтарсан захирамж, тушаал гаргаж, Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна.
Хуулийн хүрээнд нийслэл дэх болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” 13/17 тогтоолыг үндэслэн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.
 
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН
АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН
ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
 

        1. Нийслэл дэх болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хамтарсан 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” 13/17 тогтоолыг үндэслэн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын  албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна. 
 2.Сонгон шалгаруулалтад орох төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй Магистр
Мэргэжил Хуульч, Эрх зүйч Төрийн удирдлага
Мэргэшил   Цагдаагийн эсхүл төрийн удирдлага
Туршлага Цагдаагийн байгууллагад 15-аас доошгүй жил, үүнээс нутаг дэвсгэр болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, одоо ажиллаж байгаа;
Ур чадвар Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, асуудлыг оновчтой шийдвэрлэх, хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй Шинэчлэлийг зохион байгуулах, манлайлах, эрх үүргээ хэрэгжүүлэх чадвартай.
Тусгай шаардлага Ёс зүйн хэм хэмжээг сахих, төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах илүү цагаар ажиллах
 

 3.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг нийслэл дэх болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс томилогдсон хамтарсан Сонгон шалгаруулах салбар комисс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт “Сургалтын танхим”-д 2014 оны  09 дүгээр сарын 29-ний өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
 
4.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

  1. Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
  2. Боловсролын  диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь;      
  3. Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;
  4. Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/;
  5. мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ диплом, хуулбар  1 хувь;
  6. Ажил байдлын тодорхойлолт;              
  7. Цээж зураг 4х6-ийн хэмжээтэй 3 хувь;
  8. Нэр дэвшигчийн тухайн албан тушаалд томилогдон ажиллах тохиолдолд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг дугтуйнд битүүмжлэн ирүүлнэ.

             5. Иргэнийг дор дурдсан тохиолдолд бүртгэхгүй:

  • Баримт бичиг дутуу бүрдүүлсэн
  • Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй.

6. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн гаргасан Нийслэл дэх болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хамтарсан 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 13/17 тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын Цагдаагийн байгууллагын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулна.
 
 Дээрх зарласан ажлын байранд шалгалт өгөх хүсэлтэй иргэд 321110, 70112585, 70110420 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.
 
 
 
      НИЙСЛЭЛ ДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ                        ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
        ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ                              ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8446
0 эможи
keyboard_arrow_up