Боловсролын салбарт Хэн, Юу хэлэв?

2014 оны 9 сарын 10

Өнгөрсөн  долоо  хоногт  Боловсролын салбарт  Хэн, Юу хэлсэн талаар  хүргэж  байна. /2014.09.04-2014.09.10/

БШУ-ы сайд Л.Гантөмөр: Боловсролын салбарт хувийн хэвшлийнхэн ихээхэн дэм болж байна

Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол хамрагдах хүүхдүүдийн тоог 80 хувьд хүргэхээр ажиллаж байна. Мөн бага боловсролын салбарын шинэчлэлийн асуудлаар өнгөрсөн хугацаанд эрдэмтдийг ажиллуулж, багш нараасаа санал авч, туршилт хийн, сурах бичгийг нь зохиохын зэрэгцээ багш нараа бэлдлээ.
Ингээд бага боловсролын хичээлийн шинэ хөтөлбөрийг эхлүүлж байна. Тэрчлэн дээд боловсролын шинэ хөтөлбөрийг сургууль бүр өөрийн нөөц бололцоогоороо боловсруулж гаргалаа. Ерөнхий чиглэлийг нь яамнаас гаргасан. /Өглөөний сонин 2014.09.04 165/

- БШУ-ы сайд Л.Гантөмөр: ОХУ-д тэтгэлгээр суралцах оюутны тоог 1000 хүргэнэ
Тус улсад Засгийн газрынх нь тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлж, 1000 хүргэе гэдэг саналыг бидний зүгээс тавьсан. Мөн Монгол Улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг тодорхойлж гаргаж өгье. Тэгэхгүй бол Оросын талын санал болгож байгаа зарим мэргэжил нэн шаардлагатай бус байна. Жишээ нь, усан флотын инженер ч гэдэг юм уу. /Үндэсний шуудан 2014.09.05 168/
“Соён гэгээрлийн цуврал” булангийн энэ удаагийн зочноор МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн доктор Ц.Сүхбаатар: Сурах бичиг алдаатай байхад суралцагч, багш хоёр ямар байхыг асуултгүй

Боловсролын яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хоёр жилийн өмнө сурагчдаас монгол хэлний төвшин тогтоох шалгалт авахад эх хэлний боловсролын стандартын нарийвчлал 33 хувьтай гарсан байдаг. Монгол хэлээрээ зөв оновчтой ярих, цээжилж тогтоох, бодол санаагаа зөв оновчтой илэрхийлж ярьж хэлэх чадвар  хүүхэд залууст дутмаг байгааг энэ дүн харуулж байна.  /Зууны мэдээ 2014.09.04 1115/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8445
0 эможи
keyboard_arrow_up