Төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг талбай дээр олгоно

2014 оны 9 сарын 10

Хууль зүйн яам болон яамны харъяа агентлагууд ирэх бямба гарагт Чингисийн талбайд "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн үеэр агентлагууд иргэдэд мэдээлэл өгөхөөс гадна зарим төрлийн үйлчилгээг үзүүлэхээр болсон байна. Үүнд хаяж үрэгдүүлсэн, гэмтээж ашиглах боломжгүй болсон төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг дахин бичиж олгох, гадаад пасспортын хугацаа сунгах, шинээр захиалга авах, мөн гэмтээсэн цахим үнэмлэхний захиалга, хүсэлтийг хүлээн авч буцаан олгох гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8440
0 эможи
keyboard_arrow_up