ШӨХТГ-ын хийсэн мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хороо үгүйсгэжээ

2014 оны 9 сарын 09

ШӨХТГ-аас өчигдөр мэдээлэл хийж, Эрчим хүчний зохицуулах хороо нь тус газраас зөвшөөрөл авалгүйгээр цахилгааны үнийг хууль бусаар нэмсэн хэмээн мэдэгдээд байсан юм. Мөн эрчим хүч түгээж, дамжуулдаг байгууллага, холбогдох албан тушаалтнуудад тогууль оногдуулсан хэмээн мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл хийж, ШӨХТГ-ын мэдээллийг үгүйсгэлээ. Тус хорооны Хуулийн хэлтсийн дарга Б.Энх-Амгалан "Эрчим хүчний байгууллагаас цахилгааны тарифийг нэмсэн нь хууль тогтоомжийн хүрээнд хийгдсэн ажил. Эрчим хүчний тухай хуулинд эрчим хүчний тарифийг хянаж, батлах эрхийг Эрчим хүчний зохицуулах хороонд олгосон байдаг. Тэгэхээр энэ бол хуулиар олгогдсон бүрэн эрх. Энэ эрхээ хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлнэ гэлээ.

Тэгэхээр хэнийх зөв вэ?

ө

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8428
0 эможи
keyboard_arrow_up