“ТҮҮХЭЭ БИЧЬЕ УРАЛДААН” үргэлжилж байна

2014 оны 9 сарын 09
Нийслэлийн 375 жилийн ойг угтаж, Нийслэлийн засаг захиргаа, тэдгээрийн харьяа байгууллагуудын үүсэл хөгжлийн түүхийг бичүүлэх, бичмэл түүхийг арвижуулах, хойч үедээ хадгалан үлдээх зорилготойгоор “Түүхээ бичье” болзолт уралдааныг зохион байгуулж байна. Уралдаан 2014 оны 07 дугаар сарын 16-наас 09 дүгээр сарын 15-ний хооронд үргэжилж байгаа бөгөөд нийслэлийн харъяа байгууллагууд өөрийн байгууллагын “Түүхчилсэн лавлах”-ыг бичиж Нийслэлийн Архивын газарт албан бичгээр хүргүүлнэ. Уралдааныг 09 дүгээр сарын 25-ны дотор дүгнэж, тэргүүн байрыг шалгаруулан “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнах юм.
Өнөөдрийн байдлаар тус аянд Хан-Уул дүүргийн ЗДТГ, Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Гэр хорооллын хөгжлийн газар, Хүүхдийн ордон, Хөрөнгө оруулалтын газар өөрсдийн түүхээ зохион байгуулагч нарт ирүүлээд байна. Мөн УБЗАА, ОСНААУГ, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар зэрэг байгууллагууд идэвхтэй оролцож байна.          
 

 

 
 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8409
0 эможи
keyboard_arrow_up