Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөлнө

2014 оны 9 сарын 09
Нийслэлийн  Засаг даргын  2014 оны А/660 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж эхлүүлэх зарим байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна. Үүнд:
БАГЦ БАЙРШИЛ
1. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 1, 2, 5, 6,  7, 10, 11, 16 дугаар байрууд, нийт 2.05 га.
2. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 12, 13, 17, 18 дугаар байрууд, нийт 0.86 га.
3. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 15, 19 дүгээр байрууд, нийт 0.56 га.
4. Хан-Уул дүүргийн 2 ба 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 3, 4, 8, 9 дүгээр байрууд,  нийт 1.19 га.
5. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арьс ширний 25, 26 дугаар байрууд нийт 0.38 га.
6. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байр 0.35га.
Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилганд заагдсан багц материалыг авах хүсэлтээ бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцлөөр төлөгдсөн 250,000 (Хоёр зуун тавин мянга) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна. Багц материалд дараах бичиг баримтууд багтсан болно. Үүнд:
Холбогдох журам, тогтоол
Төслийн ажлын даалгавар
Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газар 200051054 тоот данс. /Компаний нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичих/
Хоёр. Урилгын багц материалыг худалдан авч, танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа битүүмжилсэн байдлаар нэг хувийг 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 11:00 цагаас өмнө НЕТГазрын 1307 тоот өрөөнд ирүүлнэ. Тус өдрийн 11:30 цагт нээнэ.
Оролцогчийн санал дараах бүрдэлтэй байна. Үүнд:
  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  2. Сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, байгууламжийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын дүнг харуулсан мэдээлэл.
  3. Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт.
  4. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгаа.  
  5. Төслийг хэрэгжүүлэх техник, технологийн чадавхийн мэдээлэл /өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, машин механизм, хүний нөөцийн мэдээлэл, удирдлагын багийн танилцуулга/
  6. Шүүхийн тодорхойлолт
  7. Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, сараар гаргасан графикийн хамт
  8. Оршин суугчдыг төсел хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
  9. Түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгж нэгдэж консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/
               ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
               Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,                              Ц.Жигжиджавын гудамж - 7/1, Хангарьд ордон 13-р давхар 1307 тоот
                Утас: 315319 /ажлын цагаар/
              Вэбсайт: www.mpa.ub.gov.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8408
0 эможи
keyboard_arrow_up