"1932 оны бослогын түүхэн судалгаа" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссоос өнөөдөр Хангарьд ордны 14 давхарт 10-14 цагийн хооронд "1932 оны бослогын түүхэн судалгаа" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Хуралд иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Д.Баттулга, болон бусад илтгэл тавих хүмүүс оролцож байна. Хуралд нийт 13 илтгэл тавигдах бөгөөд
1. 1920-1930 оны эхэн үеийн Монголын нийгэм улс төрийн байдал /Архивын ерөнхий газрын зөвлөх, доктор профессор Ч.Дашдаваа/
1932 оны ардын бослого /Илтгэгч Б.Батбаяр-Баабар/ илтгэлүүдийг эхний ээлжинд тавьлаа. Цаашид тус арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.