307 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгоод байна

2014 оны 9 сарын 09

Өнөөдөр 11 цагт 2014 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2014 оны долоон сарын 21-ний өдрийн А/608 захирамжаар батлагдсан “Шинжээчдийн ажлын хэсэг”-ийн дүгнэлтээр сургууль, цэцэрлэгт зөвшөөрөл олгох арга хэмжээ Хангарьд ордны 14 давхарт боллоо. Тусгай зөвшөөрлийн нийт 48 хүсэлт ирснээс 29 цэцэрлэг, нэг бага сургуульд олгосон бөгөөд  Боловсролын газрын дарга Ц.Отгонбаатар болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нар гардуулан өглөө. Тусгай зөвшөөрөл олгох ажлыг өмнө нь жилд нэг удаа зохион байгуулдаг байсан бол  энэ жилээс эхлэн жилд гурван удаа зохион байгуулж байгаа юм байна. Энэ жилийн хувьд найман сарын 15-28-ны өдрүүдэд шинжээчдийн ажлын хэсгийнхэн хяналт шалгалт хийж шаардлага хангасан сургууль, цэцэрлэгт ийнхүү өнөөдөр гэрчилгээг нь гардуулан өгч байгаа юм байна. Хувийн хэвшлийн 29 цэцэрлэг болон бага сургуульд зөвшөөрөл олгосноор цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 2000, ЕБС-д хамрагдах хүүхдийн тоо 100 суудал, ажлын байр 220-оор нэмэгдэж  байна. 2005-2012 оны хооронд 45 хувийн хэвшлийн цэцэрлэг дээр тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг бөгөөд харин сүүлийн гурван жилийн байдлаар 226 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгогдсон аж. 2012-2013 оны хичээлийн жилд нийтдээ 8800 орчим хүүхэд хувийн өмчийн цэцэрлэгт явдаг байсан бол энэ жил энэ тоо даруй хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн хэмжээнд 250 хувийн цэцэрлэг улсын төсвөөс санхүүжилтээ авч үйл ажиллагаагаа явуулсан ба энэ жилийн цэцэрлэгтэй нийт 307 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгоод байгаа юм байна. Төлбөрийн хувьд орших газраасаа хамаараад 80000-350000 төгрөгийн хооронд байна. Эдгээр хувийн цэцэрлэгт тусгай гэрчилгээг олгосноор улсаас хувьсах зардал болох жилийн 705,500 төгрөгийг авахаас гадна хүүхдийн хоолны мөнгө болох өдөрт 1650 төгрөгийг улсаас авдаг юм байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8399
0 эможи
keyboard_arrow_up