Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгджээ
2014 оны 9 сарын 09
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол улсын нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний долоон сард 751.1 тэрбум төгрөг, зарлага 734.3 тэрбум төгрөг болсон байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 30.9 тэрбум төгрөг буюу 4.3 хувь, зарлага 122.3 тэрбум төгрөг буюу 20.0 хувиар өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний долоон сард өмнөх оны мөн үеийнхээс 30.9 тэрбум төгрөгөөр өсөхөд ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 2.7 тэрбум төгрөг буюу 15.4 хувиар буурсан хэдий ч эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 12.5 тэрбум төгрөг буюу 11.4 хувь, тэтгэврийн даатгалын сангийн орлого 9.6 тэрбум төгрөг буюу 1.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8396
0 эможи