Уул уурхайн салбарын хүрээнд хэн, юу хэлэв?
Өнгөрсөн долоо хоногт уул уурхайн салбарт Хэн, Юу хэлсэн талаар хүргэж байна. /2014.09.02 - 2014.09.09/
Оюутолгойн ТУЗ Да.Ганболд: Татварын маргаанаас болж ТУЗ-ийн гишүүд талцаагүй Оюутолгой компани сар болгон ТУЗ-ын хурал хийдэг. Мөн ээлжит бус хурал зарладаг. Энэ дагуу л хуралдсан. Хоёр дахь шатны санхүүжилийн асуудлыг товлосон хугацаандаа багтаад шийдэхийн төлөө ажиллаж байна. /Үндэсний шуудан 2014.09.03 167/
Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын ерөнхийлөгч Д.Дамба: Эрх зүйн орчин тогтворгүйгээс хөрөнгө оруулагчид манайд итгэхгүй байна Эрхзүйн орчин маань ойр ойрхон солигдоод байгаа шүү дээ. Бүр тодорхой хэлбэл улс төрийн тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулалтанд нөлөөлж байна. /монголын үнэн 2014.09.05 169/22681/
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийн ажлын байр бэлэн байгаа ажээ Монгол-Германы ашигт малтмал технологийн их сургуулийн ректор Дорждэрэм:Германы технологийн их сургуулийг төгссөн хүүхдээс ялгагдахгүй Монгол-Германы ашигт малтмал технологийн их сургуулийн диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд тус дипломын барьсан хүүхэд Германы технологийн их сургуулийг төгссөн хүүхдүүдээс ялгагдах юмгүй болно. /Өдрийн сонин 2014.09.05 212/4852/
Монголын үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн З.Төмөрбаатар: Уул уурхайд ахиц гараагүй байхад засгийн газрыг магтах үндэслэл алга Оюутолгой, Тавантолгой гэх мэт үр ашгаа хэдийнээ өгч болохоор төслүүд өнөөдрийн байдлаар ахиц гараагүй байна. Тийм байхад төр засгийг сайн ажиллаж байна гэж хэлэх ямар ч үндэслэл алга./Улс төрийн тойм 2014.09.05 162/1126/