Явуулын хөдөлмөрийн бирж 7 буудалд ажиллана
Нийслэлийн алслагдсан гэр хорооллуудын ажилгүй иргэдэд хүрч ажиллах зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс санаачлан, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн дэмжлэгтэйгээр ажиллуулж байгаа Явуулын Хөдөлмөрийн бирж энэ сарын 10-нд Чингэлтэй дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр болох 7 буудалд ажиллана.
Өнгөрсөн хугацаанд явуулын хөдөлмөрийн бирж Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн алслагдсан хороод, автобусны эцсийн буудлууд, оюутны Б хотхон зэрэг газруудаар ажиллаж 650 гаруй ажил хайгч иргэнийг бүртгэж 198 ажил хайгчийн шууд ажлын байранд зуучилж, 107 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулжээ. Мөн намрын ургац хураалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан “Намрын ажил- Залуус” төсөлд ажиллаж түр ажлын байраар хангагдах сонирхолтой ажил хайгч, залуучуудыг бүртгэж байгаа юм байна.
Иргэд та бүхэн Явуулын хөдөлмөрийн биржээр үйлчлүүлж байнгын, цагийн болон түр ажлын байранд үнэ төлбөргүй, шууд зуучлагдахын зэрэгцээ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамрагдах боломжтой юм.