Нийгмийн даатгалын сангийн орлого 30.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

2014 оны 9 сарын 08

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын Нийгмийн даатгалын сангийн орлого 2014 оны эхний долоон сард 751.1 тэрбум төгрөг, зарлага 734.3 тэрбум төгрөг болсон байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 30.9 тэрбум төгрөг буюу 4.3 хувь, зарлага 122.3 тэрбум төгрөг буюу 20.0 хувиар өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого 2014 оны эхний долоон сард өмнөх оны мөн үеийнхээс  30.9 тэрбум төгрөгөөр өсөхөд ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 2.7 тэрбум төгрөг буюу 15.4 хувиар буурсан хэдий ч эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 12.5 тэрбум төг буюу 11.4 хувь, тэтгэврийн даатгалын сангийн орлого 9.6 тэрбум төг буюу 1.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8366
0 эможи
keyboard_arrow_up