Улаанбаатар хотод Энэтхэг сургууль байгуулах санал тавилаа

2014 оны 9 сарын 08

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат- Үүл Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Сумнат Гошийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтаар Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, цаашид хамтран ажиллах, авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм. Монгол Улсад Энэтхэг Улсаас 200 орчим иргэн оршин суудаг бөгөөд тэдгээр иргэдэд нийслэлийн зүгээс шаардлагатай үед туслалцаа, дэжмлэг үзүүлж байхыг ноён Сумнат Гош хүслээ. Мөн ойрын хугацаанд Улаанбаатар хотод Энэтхэг сургууль байгуулах хоёр орны гэрээг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Харин нийслэлийн Засаг дарга Энэтхэг сургууль байгуулах асуудлыг дэмжиж, хууль эрх зүйн хүрээнд бүх асуудлыг шийдэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8358
0 эможи
keyboard_arrow_up