Хогны уутыг хоёр дамжлагаар тараана

2014 оны 9 сарын 08

Энэ сарын 1-нээс хогны уутанд талон тараадаг болж, уг талоныг иргэд хороон дээрээсээ авах болжэ

Хогны уут тараах ажлыг өнгөрсөн зургадугаар сараас эхэлж түр зогсоогоод байсан ч энэ сарын 1-нээс сэргээхдээ ийнхүү талонтой болгожээ.

Гэр хорооллынхны хувьд талоноо Ус түгээх газрынханд өгч, тэндээс уутаа авч байгаа юм байна. Харин орон сууцныхны хувьд хорооноосоо талоноо авч, Сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулж хогны уутыг авах аж.

Ингэж хогны уут авах ажил хоёр дамжлагатай болжээ. Урьдын адил  нэг сарын хэрэглээнд 15 ширхэг уут олгож байгаа юм байна.

Хогны уут тараах ажил өнгөрсөн жилийн тавдугаар сараас “Хог хаягдлын менежмент”-ийг сайжруулах төслийн хүрээнд   хэрэгжиж эхэлсэн бөгөөд

“Монгол хэвлэл”, “Оби паластик” ХХК-иудад үйлдвэрлэж ирсэн юм.

Хогны уут авахын тулд айл өрх сар бүр цахилгааны төлбөр дээрээ 2500 төгрөг нэмж тушааж байгаа.

Харин хогны ногоон уутандаа хогоо хийгээд гаргаад хаяхаар Хот тохижуулахынхан хогийг хурдан шуурхай тээвэрлэхээр зохицуулж байгаа аж.

Энэ тээвэрлэлтийн зардлыг өнгөрсөн жилээс нийслэлийн төсвөөс гаргахаар болжээ.

Өнгөрсөн жилийн сүүлийн хагас жилд л гэхэд тээвэрлэлтэд таван тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцоо байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8336
0 эможи
keyboard_arrow_up