Цахилгааны үнийг хууль бусаар нэмжээ

2014 оны 9 сарын 08

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг 1квт тутамд 5 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хууль бус шийдвэр болсон гэж үзэн, холбогдох албан тушаалтан мөн төрийн өмчит компаниудад торгууль ногдуулсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хуулиараа үнэ нэмэх шийдвэр гаргахын өмнө Эрчим хүчний зохицуулах хороо нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан хүсэлтээ илгээх ёстой байсан боловч энэ талаараа мэдэгдээгүй байна. Тиймээс ШӨХТГ-аас цахилгааны үнийг нэмэх шийдвэр гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, зохицуулагч нарыг 960 мянган төгрөгөөр торгох, мөн “Улаанбаатар цахилгаан түгээх  сүлжээ” ТӨК-ийг 89.4 сая, “Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ” компанийг 48.5 сая, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийг 23.6 сая, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 13.3 сая төгрөгөөр тус бүр торгох шийдвэрийг гаргажээ.

Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрээр айл өрхүүд цахилгааны нэмэгдсэн үнийг наймдугаар сарын 10-наас эхлэн тооцож энэ сарын 15-наас төлөх ёстой байсан ч ШӨХТГ-аас гаргасан шийдвэрийн дагуу хүчингүй болж, хуучин үнээр төлбөрөө хийхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8330
0 эможи
keyboard_arrow_up