“Улаанбаатар Түншлэл - 2014" олон улсын үзэсгэлэн Мишээл экспод болно

2014 оны 9 сарын 08

МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг 19 дахь удаагийн “Улаанбаатар Түншлэл- 2014” Олон Улсын үзэсгэлэн нь 2014 оны 9 дүгээр сарын 11-15- ны өдрүүдэд МИШЭЭЛ ЭКСПО-д болно. Тус үзэсгэлэнг Нийслэлийн Засаг Даргын Тамгийн Газар /НЗДТГ/-тай хамтран зохион байгуулах ба экспортын болон экспортлох боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангагч бүх шатны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, Олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, бизнесийг дэмжигч, хамтран ажилладаг нийт байгууллагуудын хүрээнд зохион байгуулна.

Үзэсгэлэнгийн хугацаанд “Ази номхон далайн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт” МҮХАҮТ-д зохиогдох ба уулзалтын хүрээнд MATRADE, TAITRA зэрэг ОУ-ын байгууллагын гишүүн компаниуд үзэсгэлэнд оролцоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8325
0 эможи
keyboard_arrow_up