Иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг алдагдуулсан бол хариуцлага тооцно

2014 оны 9 сарын 08

Орон сууцны болон зарим гэр хорооллын орох гарах гарцыг хааж хаалт, хашлага, хайс барьж байгаа нь түргэн тусламж, гал команд, цагдаагийн гэх мэт шуурхай албаны машин явах боломжийг хааж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг алдагдуулж байгаагаас Нийслэлийн Засаг даргын захирамж гарч холбогдох газрууд  хамтарсан шалгалт хийхээр болсон.
Захирамжийн дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер дүүргийн Засаг даргын орлогч нарт үүрэг, чиглэл өглөө.
Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн авто замын газар, Нийтийн үйлчилгээний  Улаанбаатар нэгтгэлийн холбогдох албан тушаалтнууд хамтран шалгалт хийж эхэлсэн.
Шалгалтын хүрээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гамшгийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд барилга байгууламжийн гадна орчинд төлөвлөгдсөн зам гарцаар тээврийн хэрэгсэл хөдөлгөөн хийх нөхцөл бүрдсэн эсэх, нийтийн эзэмшлийн зам талбай, авралтын зам гарц хааж зөвшөөрөлгүйгээр , хайс,хашаа, барилга байгууламж, зөөврийн чингэлэг барьсан эсэхэд хяналт тавьж хууль зөрчсөн тохиолдолд чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах саналыг нийслэлийн удирдлагуудад танилцуулах юм.
Энэхүү ажлын хүрээнд орц гарц хайж хайс, хашлага, хашаа барьсан газруудын судалгааг гаргаж ажлын хэсэг газар дээр нь шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8322
0 эможи
keyboard_arrow_up