ШУТИС-ийн оюутнууд хос мэргэжилтэй төгсөх боломжтой
2014 оны 9 сарын 08
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний шинэчлэлийн семинар өнгөрсөн баасан гарагт боллоо. Семинарт ШУТИС-ийн эдийн засаг хөгжлийн тэргүүн проректор доктор, профессор Х.Энхжаргал, эрдэм шинжилгээ технологийн проректор доктор Ш.Баасандаш, ШУТИС-ийн гадаад харилцаа хамтын ажиллагааны проректор, доктор, дэд профессор П.Жаргалтуяа, Оюутны үйлчилгээ, олон нийттэй харилцах проректор доктор, дэд профессор Т.Намнан нар оролцсон байна. Тус сургуульд энэ хичээлийн жилд 27367 бакалавр оюутан, 3796 магистр суралцаж байгаа бөгөөд кредит систем хэрэгжиж, оюутнууд суралцах хугацаанд төлөвлөгөөгөө өөрсдөө зохиох, боловсруулах давуу талтайгаас гадна хос мэргэжлээр суралцан төгсөх боломжтой болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8316
0 эможи