Газар өмчлөх хүсэлтийг өнөөдрөөс бүртгэж эхэлнэ
2014 оны 9 сарын 08
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэхь газар өмчлөлийн ажлыг эхлүүлэх зорилгоор таван дүүрэгт газар өмчлөх ажлыг цахимаар явуулсан билээ. Өнгөрсөн сарын 30-ны өдөр газар өмчлөх өргөдлийг хүлээн авах сүүлийн хугацаа байсан ч тодорхой шалтгааны улмаас өгч чадаагүй иргэдийн өргөдлийг энэ сарын 8-12ны өдрүүдэд харъяа дүүрэгт нь авахаар болсон байна. Хэрвээ энэ хугацаанд иргэд дахин бүртгүүлээгүй тохиолдолд албан ёсоор сонгогдсон эрхийг нь хүчингүй болгоно гэдгийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8312
0 эможи