Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм
08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн Хангарьд ордны 14 давхарт болно. Шуурхай зөвлөлгөөнөөр дүүргийн нутаг дэвсгэрт тулгамдаж буй асуудлын талаар дүүргийн Засаг дарга нар мэдээлэл өгнө. Утас: 91040607
09:00 цагт Олон Улсын арилжааны арбитр болон хөрөнгө оруулалтын гэрээний арбитрын ажиллагааны талаарх олон улсын туршлага солилцох семинар Блю Скай зочид буудлын 3 давхарт Кристал танхимд болно. АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл, Монгол Улсын Хууль зүйн яам, Олон Улсын Арбитрын шүүх, “Хуульчдын нийгэмлэг” ТББ хамтран олон улсын арбитраар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулах тухай сургалт зохион байгуулна.
10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар хөрөнгө бүртгэх тухай, концесс олгох гэрээ байгуулах тухай, нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр батлах тухай, ХУД-т Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк, Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн нэгж байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 91040607
11:00 цагт "Эрүүл элэг" Үндэсний хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн бага хурал "Монголньюс" мэдээллийн төвд болно.
11:10 цагт "Зууны мэдээ" сонины мэдээллийн төвд Үндэсний ногоон хөдөлгөөн, Гамшгийн эсрэг үндэсний төвөөс хамтран Хонгорын хохирлын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
12:00 цагт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг угтан “Наранбулаг” ресторанд хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч уулзан хүндэтгэлийн зоог барина. Утас: 91426622
14:00 цагт Эдийн засгийн хөгжлийн яам, Олон Улсын хөрөнгө оруулалтын банк хооронд Санамж бичиг, Монгол Улсын Хөгжлийн банк болоод Олон Улсын хөрөнгө оруулалтын банк хооронд Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажиллагаа тус тус Эдийн засгийн хөгжлийн яамны 3 давхрын хурлын танхимд болно.
18:00 цагт Монгол Улс Европын комисстой дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн арга хэмжээ Гадаад харилцааны яамны Номин танхимд болно. Арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Л.Болд болон Европын Комиссын боловсрол, соёл, олон хэл судлал, залуучуудын асуудал хариуцсан комиссар хатагтай Андрулла Василиу нар оролцоно.