Богд уулын араар тавьсан 17,1 км авто замын нээлт боллоо

2014 оны 9 сарын 08

Нисэх-Яармагаас Богд уулын араар хөвөөлөн Баянзүрхийн товчоо хүрэх 17,1 км авто зам ашиглалтад орлоо. 8 метр өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1,5 метр өргөн хөвөөтэй энэ замын 70 цэгт хиймэл байгууламж, Баянзүрхийн товчооны орчмын төмөр зам дээгүүр 24,7 метр урт төмөр бетон гүүр,

 

Зайсан толгойн ард 19 метр урт гүүрийг тус тус шинээр барьж, Зайсан орчмын 1,2 км хэсэгт гэрэлтүүлэг, огцом эргэлттэй хэсгүүдэд нийт 6,5 км урт аюулгүйн туузан хашлага суурилуулсан байна.

Хөгжлийн банкны 24,7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 1,4 жилийн хугацаанд барьсан энэ зам Шинэчлэлийн Засгийн газраас нийслэлд хийсэн томоохон бүтээн байгуулалтуудын нэг боллоо гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг замын нээлтийн үеэр хэллээ.

Хотын төвийн түгжрэлийг 30-аас багагүй хувиар бууруулах, иргэдийн цаг, мөнгийг ихээхэн хэмнэх, аялал жуулчлалын улиралд зочид гийчдийг түгжрэлгүй зорчуулах шинэ замыг Хөгжлийн банктай хийсэн гэрээний дагуу “ЭСТО” компани гүйцэтгэж, “Монконсалт” компани хяналт тавьж ажилласан юм. Авто замын засвар арчилгааг гүйцэтгэгч компани гурван жилийн хугацаанд бүрэн хариуцаж, Нийслэлийн Автозамын газарт шилжүүлнэ.

Нийслэлийн хамгийн олон эргэлттэй, өндөр далантай, өвөлдөө хальтиргаа үүсч болзошгүй уулын зам учраас цаашид замын арчилгаа, аюулгүй байдалд анхаарал тавих шаардлагатайг Засгийн газрын тэргүүн холбогдох газруудад анхааруулж, хурдаа тохируулж явахыг иргэддээ уриаллаа.

Замын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ЗГХЭГ-ын Дэд дарга Ч.Сайнбилэг, нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж нар оролцлоо.
 

Нисэх-Яармагаас Богд уулын араар хөвөөлөн Баянзүрхийн товчоо хүрэх 17,1 км авто зам ашиглалтад орлоо. 8 метр өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1,5 метр өргөн хөвөөтэй энэ замын 70 цэгт хиймэл байгууламж, Баянзүрхийн товчооны орчмын төмөр зам дээгүүр 24,7 метр урт төмөр бетон гүүр, Зайсан толгойн ард 19 метр урт гүүрийг тус тус шинээр барьж, Зайсан орчмын 1,2 км хэсэгт гэрэлтүүлэг, огцом эргэлттэй хэсгүүдэд нийт 6,5 км урт аюулгүйн туузан хашлага суурилуулсан байна.

Хөгжлийн банкны 24,7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 1,4 жилийн хугацаанд барьсан энэ зам Шинэчлэлийн Засгийн газраас нийслэлд хийсэн томоохон бүтээн байгуулалтуудын нэг боллоо гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг замын нээлтийн үеэр хэллээ.

- See more at: http://zasag.mn/news/view/6541#sthash.BXyJIJGU.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8301
0 эможи
keyboard_arrow_up