Улаанбаатар хотын түгжрэлийг буурулах 17,1 км автозам байнгын ашиглалтад орлоо

2014 оны 9 сарын 08

"Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр  2012 оны 6 дугаар сарын 25-наас 2014 оны 9 дүгээр сарын 01-ний хооронд гэрээ байгуулан хэрэгжүүлсэн Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто зам өнөөдрөөс байнгын ашиглалтад орлоо.
Автозамын ажлыг хүлээж авах, нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Тус барилгын ажлыг “ЭСТО” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд барилгын ажлын явцад өдөр тутмын ажлын зөвлөхийн хяналтыг “Монконсалт” ХХК хийжээ. Уг зам нь 8 м өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 м өргөн хөвөөтэй, 70 цэгт хиймэл байгууламж, төмөр зам дээгүүр гарсан 24.7 у/м хүчитгэсэн төмөрбетон гүүр, 19 у/м ган дам нуруут гүүр, суурьшлын бүс буюу Зайсан орчимд 1.2 км хэсэгт гэрэлтүүлэгтэй. Тойруу ихтэй, огцом эргэлтүүдтэй учраас 6 760 м замд  аюулгүйн туузан хашилт, анхааруулга, таних тэмдгүүдийг байршуулсан бөгөөд хурдны зам биш гэдгийг жолооч нарт анхааруулж байгаа юм. Нээлтийн үйл ажиллагааны үеэр нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэх 17,1 км автозамыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн нийт замчдад шагнал гардууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8300
0 эможи
keyboard_arrow_up