Баянхошууны 1 км замыг өнөөдөр хаана

2014 оны 9 сарын 08

Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчилж байгаа билээ. Тус ажлын хүрээнд авто замын зурвасын төгсгөлийн 1 км хэсгийг хааж хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо. Тодруулбал, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс хүртэлх 1 км замын хөдөлгөөнийг 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өглөөний 06:00 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 15-ныг дуустал бүтэн хаана. Энэ хэсгийн замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохицуулахаар Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар хамтран ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8299
0 эможи
keyboard_arrow_up