“Мартагдашгүй намар” фото-аялал зохион байгуулна

2014 оны 9 сарын 06

Гэрэл зураг сонирхогчдын “Тусгал” клуб дөрвөн жилийн ойн баярынхаа хүрээнд “Монголын фликрчид” ТББ-тай хамтран  гурав дахь удаагийн “Мартагдашгүй намар” фото-аялалыг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү фото-аялал нь намрын ажил ид буцалсан тариалангийн бүс нутагт болохоороо онцлогтой болж байгаа аж. Аяллын бүртгэл энэ сарын 8-11-нд “Пролайн” студийн байранд явагдах юм байна. Түүнчлэн аяллын хүрээнд “мартагдашгүй намрын болзоо”, “мартагдашгүй намрын хурд”, “мартагдашгүй намрын супер сэлфи”, “мартагдашгүй намрын дурсамж”, “мартагдашгүй намрын тусгал” зэрэг тэмцээнүүд зохион байгуулагдах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8286
0 эможи
keyboard_arrow_up