“Монгол Улсын Гадаад харилцаа нэвтэрхий толь"-ийн нээлт болов

2014 оны 9 сарын 06

“Монгол Улсын Гадаад харилцаа нэвтэрхий толь” хоёр боть ном  болон “Монголын Гадаад харилцаа түүхэн товчоон, он дарааллын бичиг /хроник/ (МЭӨ 209-2014)” номын нээлт боллоо.

“Монгол Улсын Гадаад харилцаа нэвтэрхий толь” хоёр боть ном нь  дэлхийд алдартай Britannica нэвтэрхий толийн тогтоосон загвар, дизайн аргачлал, стандарт жишгээр бүтээсэн бөгөөд монголын түүх, дипломатын бодлогын уламжлал, олон улсын харилцааны түгээмэл ойлголт, нэр томъёо зэргийг үндэсний Britannica нэвтэрхий толийн сан хөмрөгөөс авч, монголын дипломатуудын намтар, гадаад улс орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрүүд болон олон арван фото баримтаар шинэчлэн баяжуулжээ.

Мөн Ч.Болдаатарын зохиосон манай улсын гадаад харилцааны түүхэн замнал, Монгол төрийн гадаад бодлогын он дараалал бүхий “Монголын Гадаад харилцаа түүхэн товчоон, он дарааллын бичиг номыг Герман Улсын хроник брэндийн загвар, дизайн аргачлал, стандарт жишгээр бүтээсэн юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8277
0 эможи
keyboard_arrow_up