Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс ”Ойлголцол-Зөвшилцөл” уулзалт зохион байгууллаа

2014 оны 9 сарын 05

2014 оны 9-р сарын 4-нд Хан-Уул дүүргийн "Иргэдэд үйлчлэх төв байр"-ны иргэний танхимд дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс санаачлан Эрүүл мэндийн нэгдлийн удирдлага, Эмнэлэг хяналтын комиссын гишүүд, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтнүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцсон “Ойлголцол-Зөвшилцөл” уулзалтыг зохион байгууллаа.  Уулзалтад НХҮХ-ийн дарга Б.Бадамсүрэн, Албаны дарга Б.Дагвадорж, НХҮЕГ-ийн Нийгмийн ажлын арга зүйч С.Отгондэлгэр,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч магадлагч эмч Г.Баяраа, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч Ч.Саналбаяр, Эрүүл мэндийн нэгдлийн Поликлинкийн эрхлэгч Д.Соёл-Эрдэнэ нар мэдээлэл хийсэн юм. “Ойлголцол-Зөвшилцөл” уулзалт нь Нийгмийн халамжийн тухай хууль болон Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн нэгдлийн Эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх алдаа оноог хэлэлцэн, санал бодол солилцох, Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч,  цаашдын хамтын үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд уулзалт маш үр дүнтэй болсон тул цаашид уламжлал болгон зохион байгуулж байхаар төвөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8242
0 эможи
keyboard_arrow_up