Газар өмчлөх иргэдийн бүртгэлийн хугацааг сунгажээ

2014 оны 9 сарын 05

Улаанбаатар хотын 52 байршилд газар өмчлүүлэх ажил эхнээсээ хэрэгжиж, эхний таван байршилд газар өмчлөх 14954 иргэнийг цахим түүврийн аргаар шалгаруулсан. Эдгээр шалгарсан иргэдийг наймдугаар сарын 19-нөөс эхлэн ажлын арван хоногт багтаан харъяа дүүргийн Өмчийн харилцааны газарт бүртгэсэн юм. Энэхүү заасан хугацаандаа амжиж газраа өмчилж аваагүй  4500 орчим иргэний  газар өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн талаар нийслэлийн Өмч харилцааны газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Жадамба мэдэгдээд байсан юм. Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хугацаандаа амжиж газар өмчилж аваагүй буюу харъяа дүүргийн Өмчийн харилцааны газарт хандаагүй иргэдэд боломж олгож байгаа бөгөөд тодруулбал 4500 орчим иргэд дахин ажлын долоо хоногт буюу энэ сарын 3-11-ныг хүртэлх хугацаанд багтан газраа өмчилж авах боломжтой болжээ.

Хэрэв сунгасан хугацаанд тухайн иргэн өргөдлөө өгөөгүй бол цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн дунд дахин сонгон шалгаруулалт явуулж газар өмчлөгчийг тодруулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8241
0 эможи
keyboard_arrow_up