Компьютерийн ард хэдэн цаг суух вэ?

2014 оны 9 сарын 05

Хүүхдийнхээ харааг сайжруулахын тулд ямар дасгал хийх вэ. Ялангуяа, комюьютер дээр удаан суудаг хүмүүс хараагаа яаж хамгаалах вэ?

Харааг дасгалаар сайжруулна гэж байхгүй. Харин хамгаалж болно. Компьютерийн ард удаан суудаг, дэлгэц удаан ширтдэг, цаас их удаан ширтдэг хүмүүст харааны ядаргаа үүсдэг. Байнга ойрын юм ширтсэнээс нүдний булчингууд зангирч агшдаг. Тиймээс 40 минутаас нэг цаг компьютерийн дэлгэц ширтэхэд хоёр минут босоод цонхоор холын юм харах, нүдэн дээрээ хүйтэн жин тавих, нүдээ баруун, зүүн, дээшээ, доошоо эргүүлэх дасгал хийснээр нүдний булчинг суллаж, амраадаг. Хүүхдийг найман нас хүртэл нь компьютер дээр суулгах, зурагт их үзүүлэх нь муу. Тэдний хараа бүрэн хөгжиж тогтворжоогүй байхдаа ядаргаанд ордог.

П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн эмч З.Баярцэцэг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8235
0 эможи
keyboard_arrow_up