Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг тодорхойлох зөвлөгөөн болно
2014 оны 9 сарын 05
Нийслэлийн Засаг дарга “Зөвлөгөөн зохион байгуулах тухай” А/749 дугаар захирамж гаргалаа. Зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллаж байна. “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь” сэдэвт төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр болно. Хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулахад шаардагдах 8.750.000 төгрөгийг Тамгын газрын батлагдсан урсгал зардлын төрийн өмнөөс гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргат үүрэг болголоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8233
0 эможи