Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн анхааралд
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах, нэмэгдүүлэх зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилгоор Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс “Нийслэл жижиг дунд үйлдвэрлэл” сэтгүүлийг бэлтгэн гаргадаг. Сэтгүүлийн энэ удаагийн дугаарыг нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн шууд худалдан авалтанд зориулан нийслэлийн үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний нэгдсэн каталоги гаргах гэж байна. Тиймээс үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүүний сурталчилгааг байршуулж, сурталчилахыг хүссэн иргэдийг урьж байна. Иргэд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Нийслэл жижиг дунд үйлдвэрлэл сэтгүүлийн редакцийн 318547 89824323 95824323 96024323 утсаар холбогдоорой.