Улаанбаатар хотод дээд тал нь 35 давхар барилга барих боломжтой
Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барих талаар Япон улсаас туршлага судлах семинар өчигдөр боллоо. Семинарын гол зорилго нь газар хөдлөлтөөс урьчилан сэргийлэх, хоёр улс туршлага солилцох замаар газар хөдлөлтөд тэсвэртэй хот байгуулах, түүнчлэн япон улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх явдал юм. Энэ үеэр Япон улсын архитекторын олон улсын шинжээч Тонами Тадаши "Япон бол газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарагддаг. Тийм болохоор өндөр барилга барихад бэрхшээлтэй байдаг. Одоогоор Японд 60 метрээс дээш өндөртэй барилгыг барьж байна.
Монгол улс ч маш идэвхтэй бүсэд хамаардаг. 7-8 баллын чичирхийлэлтэй байдаг. Газрын хөрснөөс нь хамааран бид судалгаа шинжилгээ хийж байгаа. Одоогоор 35 давхар барилга барих боломжтой байна.
Илүү дэлгэрэнгүйг Нийслэл таймс / 2014.09.05 №156/