Өнөөдөр дэд сайд Э.Эрдэнэжамъяныг шүүнэ

2014 оны 9 сарын 05

Албаны эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10.00 цагт товлогджээ. Шүүрх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болох юм. Тус шүүх хурлын шүүгчээр  М.Алдар, улсын яллагчаар Ш.Баярбилэг оролцох аж.

Түүнд анхан шатны шүүхээс 12.8 сая төгрөгийн торгууль ноогдуулах шийдвэрийг гаргасан ч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэнээр нэлээд сунжирсны эцэст уг хурал өнөөдөр болох гэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8225
0 эможи
keyboard_arrow_up